БИД ХЭН БЭ?
Бэлчээрийн экосистемийн үйлчилгээ, өгөөжийг өөрөөр хэлбэл, өвөг дээдсийн өнө удаан жилийн туршид үе дамжин байгаль эхийнхээ баялагийг хамгаалж, хадгалж, ариг гамтай зарцуулж ирсэн байгалийн нөөц баялаг, уламжлал, соёл, арга ухааныг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Байгаль орчин, эдийн засаг, нийгэм соёлын салбарын бүх хүрээнд тогтвортой хөгжих, оршин тогтнох цогц ойлголтыг нутаг гэж бид нэрлэдэг. Монгол орны газар нутгийн онгон дагшин байдлыг хадгалах, өвөг дээдсийн уламжлалт арга ухааныг өвлүүлэх, малчдын залуу үеийг бэлтгэх, шинжлэх ухааны үндэслэлтэй малын аж ахуй эрхлэх, малаас гарах түүхий эдийг боловсруулах зэрэг мэдлэгийг малчдад түгээх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлийн шаардлагад нийлцүүлэн чанаржуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бидний зорилго оршино.

БИДНИЙ УРИА
Зорилготой суралцаж, загвар аж ахуй эрхлэгч болцгооё!
БИДНИЙ ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ
Сургалт бүр үр ашиг өгч, үнэ цэнийг бүтээнэ.
БИДНИЙ НИЙГЭМД ӨГЧ БУЙ МЭДЛЭГ
Монгол орны тогтвортой хөгжил, иргэдийн тогтвортой амьжиргаа болох эдийн засгийн олон салбарт экосистемийн өөрчлөлтөөс өнөө цагт гарч байгаа өөрчлөлтөнд дасан зохицох, ирээдүйн өөрчлөлтөнд бэлэн байхад чиглэсэн цогц арга хэмжээ нь экосистемийн үйлчилгээ юм. Экосистемээс хүртэх үйлчилгээ, өгөөж нь ирээдүй үеийнхээ эрэлт хэрэгцээг хязгаарлахгүй байх, түүнийг зохистой ашиглан хамгаалахын тулд одооноос бид бүхэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн хандлага, өнөө цагийн зах зээлийн хөгжил шаардлагад нийцүүлэн байгалийн нөөц баялагийг зохистой ашиглан, хамгаалж, малчин иргэдийн бэлчээрээс хүртэх нийгэм-экологийн үйлчилгээг тогтвортой байх нөхцөлийг ханган, малын тавлаг байдлийг ханган малаас гарах ашиг шимээ чанаржуулахад чиглэсэн арга технологийг нэвтрүүлсэнээр олон улсын стандартыг хангасан түүхий эдийг гаргаж авна.
Малчин, иргэд чадамжинд суурилсан сургалт, хөтөлбөрт нэгдсэнээр орон нутагт залгамж халаа хүчирхэгжиж, мал ахуйн тогтвортой хөгжин, зах зээлийн болон нийгэм, байгаль цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар бэхжих бөгөөд малч ухаан залуу үед уламжлагдан үлдэх билээ. Сургалтын арга зүй маань нээлттэй бие даан суралцах бололцоог олгон, мэргэшлийн өндөр ур чадвартай багшаар удирдуулан, мэргэжлийн дадал, арга барилыг эзэмшүүлэхэд суралцагчидтай хамтран ажиллана.
БИДНИЙ СУРГАЛТААС ХҮРТЭХ ӨГӨӨЖ
Мал аж ахуй эрхлэх, бэлчээр ашиглахдаа зөв, зохистой дадлыг эрхэмлэн, эрүүл, аюулгүй байдлын ханган, чанар стандартын дагуу бүтээгдэхүүнийг зах зээлд гарган өөртөө болон хөдөө аж ахуйн салбартаа үнэ цэнэ бүтээх боломжийг бид сургалтаараа дамжуулан өгнө.
Мэргэжлийн ур чадвар, мэдлэг, зөв дадал онол мэдэгдэхүүнийг авахаас гадна дадлага ажлаар дамжуулан төлөвшин авахад оршино. Сургалтаар дамжуулан техникийн ур чадварыг бодитоор олгон, суралцагчдад илүү уян хатан нөхцөлөөр зохих ур чадвар эзэмшихэд туслах өөрийгөө үнэлэх хөгжүүлэх, мөн ажил гүйцэтгэх чадвараа алхам алхамаар ахиулах боломж олгодог.


БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНД НЭЭЛТТЭЙ
Мал ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн бизнес эрхлэгчдийн адил шинэ цагийн хөгжилтэй хөл нийлүүлж, мэдлэг мэдээллийг тогтмол авч, тасралтгүй суралцах, ажлын байран дээрээ дадлагажин мэргэшиж малчны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилгоор сургалт маань оршиж байгаа. Бид бүхэн чадамжийн сургалт, хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэд, байгууллагатай хамтран ажиллахдаа нээлттэй байх болно.
