Энэхүү нууцлалын бодлого нь Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой. Манай цахим хуудсыг ашиглахдаа таныг мэдээлэл сайтай байгаасай хэмээн бид хүсдэг.
Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв нь малчид, фермерүүд болон ноос, ноолуурын технологийн ажилтнуудад зориулсан чадамжид суурилсан сургалт явуулаад зогсохгүй мэргэжлийн чадамжийн үнэмлэх олгодог байгууллага юм. Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) нь Их Британи улсад байгуулагдсан бөгөөд ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох сонирхогч талуудын нэгдэл бөгөөд Нутгийн үйлс ухаан сургалт, судалгаа төвийн толгой байгууллага юм.
Байгууллагын мэдэлд байгаа чухал мэдээллийг (цаасан, цахим гэх бүх хэлбэр орно) хүлээж авах, хадгалах, дамжуулах, хэрэглэх, эдгээр мэдээллийг буруугаар ашиглахаас хамгаалах, нууцлалыг хадгалах зорилгоор энэхүү баримт бичгийг боловсруулсан.
Хамрах хүрээ
Энэхүү нууцлалын бодлого Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв (цаашид “Байгууллага” гэх)-ийн үндсэн болон гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд болон суралцагч гэх мэт бүх хүнд хамаарна.
Бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?
Бид мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, бүртгүүлэх, сургалт захиалах зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ авахад шаардлагатайгаас бусад тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна. Бүртгэлд шаардлагатай мэдээллийг өгч чадахгүй байх нь танд хүргэх үйлчилгээг удаах, зогсооход хүргэж болзошгүй.
Бидний цуглуулдаг мэдээллийн төрлүүд:
- Холбогдох мэдээлэл: овог, нэр, албан тушаал, байгууллагын нэр, имэйл, утасны дугаар гэх мэт
- Бидний үзүүлдэг үйлчилгээтэй холбоотой мэдээлэл: таны хүсэлт, санал, гомдол гэх мэт
Бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
Бид дараах зорилгоор хувийн мэдээллийг ашиглана: - Манай үйлчилгээг ашиглах эсвэл биднээс мэдээлэл авах хүсэлт гаргахаар бүртгэл үүсгэхэд таныг таних
- Үйлчилгээ болон мэдээлэлтэй холбоотойгоор тантай холбогдох
- Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төвийн цахим хуудас ашиглах нөхцөл шаардлагуудыг биелүүлэх Вебсайт ашиглах нөхцөл
- Таны цахим хуудасны хэрэглээний мэдээлэлд судалгаа хийж, хүмүүст хэрхэн манай цахим хуудсыг ашиглаж байгааг ойлгож, үйлчилгээгээ илүү сайжруулах, таны хэрэгцээнд нийцүүлэх, тухайн хэрэглэгчидэд тохирсон болгох
- Таны санал хүсэлтүүдэд хариу өгөх
- Үйлчилгээтэй холбоотой саналууд авах, солилцох зорилгоор холбогдох
- Таны хүлээн авч байсан мэдээлэл, үйлчилгээний мэдээлэлд судалгаа хийснээр танд зориулсан илүү сонирхолтой, илүү хамааралтай болгох, сонирхож болох мэдээллүүдийг санал болгох
Таны хувийн мэдээллийг ашиглахдаа бид хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэлүүдийг баримтлах ёстой. Ихэнх тохиолдолд дараах
үндэслэлүүдийн аль нэг нь байна: - Өөрсдийн хууль ёсны үүднээс, жишээлбэл, та хэрхэн манай цахим хуудас болон үйлчилгээг ашиглаж байгааг ойлгож, шинэ үйлчилгээг бий болгоход мэдлэг мэдээлэл болгох. Бид өөрсдийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс таны хувийн мэдээллийг ашиглахдаа таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зохих хамгаалалтуудыг хийж, бидний хууль ёсны эрх ашиг таны ашиг сонирхол болон үндсэн эрх, эрх чөлөөнөөс хэтрэхгүй байхад анхаарна.
- Хуулиар шаардсан тохиолдолд бид таны зарим төрлийн мэдээллийг цуглуулах, ашиглахдаа таны зөвшөөрөл мэдэгдлийг авна. Таны хувийн мэдээллийг ашиглах зорилгоор зөвшөөрөл мэдэгдэл авахаар асуухад, та хэзээ ч энэ мэдээллийн төгсгөл дэх холбоо барих мэдээллийн дагуу бидэнтэй холбогдож татгалзаж болно.
Бид таны мэдээллийг хэр удаан хадгалах вэ?
Бид тантай харилцаатай байх хугацаанд таны хувийн мэдээллийг хадгална. Бидний харилцаа дуусмагц дараах зорилгуудаар таны хувийн мэдээллийг тодорхой хугацаанд хадгална. Үүнд: Хуулийн дагуу бүртгэл хадгалах шаардлагыг даган мөрдөх, хамгаалах, аливаа гомдлыг шийдвэрлэх
Эдгээр зорилгоор таны мэдээлэл шаардлагагүй болсон үед бид мэдээллийг устгана. Хэрвээ техникийн шалтгаанаар системээс бүрэн устгагдах боломжгүй аливаа мэдээллийг цаашид ашиглагдахгүй байлгах зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүүлнэ.
Таны мэдээлэл аюулгүй эсэх?
Бид хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн технологийн стандарт, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хэрэгжүүлдэг. Бид бүх ажилтан, удирдлагууддаа хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, зөвхөн эрх бүхий мэргэжилтнүүд мэдээлэлд хандах эрхтэй байхаар зохицуулдаг.
Хариуцлага
Энэхүү нууцлалын бодлогыг зөрчсөн ажилтанд холбогдох хариуцлагыг дараах байдлаар тооцно.
- Нууцлалын бодлогыг санаатайгаар болон тогтмол зөрчих нь ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
- Мэдээллийг хулгайлах, хууль бусаар задруулах гэх мэт ноцтой зөрчлийн үед холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна.
Энэхүү бодлогыг санамсаргүйгээр зөрчсөн тохиолдол болгоныг судалж, холбогдох ажилтанд холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ.
Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах тухай
Энэхүү нууцлалын бодлогыг бид шинэчилж байх болно. Шинэчлэх бүрдээ бид өөрчлөлт орсныг мэдэгдэж, өөрчлөлт оруулсан огноог үргэлж дурдана. Хэрэв та энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манай цахим хуудсыг ашиглан, бидэнд хувийн мэдээллээ илгээхээ зогсооно уу.
Нууцлалын бодлогыг зөвшөөрөх
Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төвийн хэрэглэгчийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч талбарыг ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
