Мэдээ мэдээлэл

Байгальд ээлтэй, хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэлд

Байгальд ээлтэй, хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэлд Монгол малчны хотноос гарч буй цэвэр ноолуур үнэ цэнтэй байна. . .
Нутгийн Үйлс Ухаан Сургалт, Судалгааны Төв /НАРТ төв/-ийн Ноолуур ангилан бэлтгэх Чадамжид суурилсан сургаалтанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтанширхэгт ноолуур” хоршооны 29 малчин хамрагдаж ямааны ноолуурыг зах зээлийн шаардлагын дагуу бэлтгэн нийлүүлэх мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшлээ.
Сургалтын суурь мэдлэг болох “Мал аж ахуй эрхлэх Зохистой дадал”-ын мэдээ Тогтвортой Ноос Ноолуурын Эвслээс малчдад өглөө.