Баруун хязгаарт малчид хоршиж, хамтран ажиллаж байна . . .

Баруун хязгаарт малчид хоршиж, хамтран ажиллаж байна . . .
Ховд аймгийн Мөст сумын Баянтөл хоршооны гишүүн малчид Олон улсын стандартад нийцсэн чанартай ноолуур бэлтгэн нийлүүлдэг шилдэг хоршоо болохын төлөө хамтын хөдөлмөрөө хоршин ажиллаж байна.
Малчид, ямааны ноолуурыг зах зээлийн шаардлагын дагуу бэлтгэн нийлүүлэх мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшихээр Ноолуур ангилан бэлтгэх Чадамжид суурилсан сургалт болон “Мал аж ахуй эрхлэх Зохистой дадал” сургалтуудад хамрагдлаа. Сургалтад 20 малчин оролцлоо.
Нутгийн Үйлс Ухаан Сургалт, Судалгааны Төв /НАРТ төв/, Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл /ТННЭ/-ээс тус сургалтуудыг хамтран зохион байгууллаа.
