Малчин эмэгтэйчүүд асуудлаа хэлэлцлээ . . .

Малчин эмэгтэйчүүд асуудлаа хэлэлцлээ . . .
Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, АНУ-ын Колорадо мужийн Их сургуультай хамтран 2023 оны 05-р сарын 07, 08-нд Архангай аймагт, 14,15-нд Баянхонгор аймагт МАЛ АЖ АХУЙН САЛБАР дахь ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ба МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ судалгааны үр дүнг нэгтгэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 2 аймгийн 34 эмэгтэйчүүд оролцож, малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг ярилцан, гарц, шийдлүүдийг хэлэлцлээ. Сургалт, хэлэлцүүлгийг АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн профессор Мария Фернандес Хименес удирдан, Доктор У.Тунгалаг, Доктор Ж.Чанцаллхам, Б.Төгсбуян нар чиглүүлэгчээр ажиллалаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Нутгийн Үйлс Ухаан Сургалт, Судалгааны Төвөөс Малчин өрхийн эрүүл мэнд, эрүүл ахуй сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Мөн, Бог малын эрүүл мэндийг хамгаалах Чадамжид суурилсан сургалтыг зохион байгууллаа.
